top of page
  • Writer's pictureNana

Чамд заавал байх ёстой Цэхэр хонгор

Хамгийн сайн женсэн өмд ямар байдаг вэ? Маш олон янзын загвар, хэлбэртэй женсэн өмд өдрөөс өдөрт гарч байдаг. Хүн болгоны биеийн хэлбэр, дур сонирхол нь өөр. Тийм ч учраас сонголт нь ч өөр. Өргөн, нарийн, трапец, хөх, цэнхэр, цайвар гээд аль нь ч бай өмсөхөд биеийн чинь нэгэн хэсэг байж, үргэлж өмсөөд л баймаар байгаа бол тэр чинь л хамгийн сайн женсэн өмд байх болно.

Бид бүгд л дэлгүүрийн хувцасны өрөөнд нэг тайлж, нэг өмсөж үзсэн л байгаа. Яг өөртөө таарсан, төгс женс олж авна гэдэг их тэвчээр шаардсан ажил. Магадгүй 12, 13 дахь оролдлого дээрээ л чи гарцаагүй төгс тэр женсээ олно. Гол нь тэвчээртэй л бай. Авсан хойноо жоохон хасуулж янзлуулж болно гэсэн нүдээр хараарай. Энэ их хүчин чармайлтын дараа чамтай олон жил найзлах найз чинь гарч ирнэ. Хэрэв чи анзаарч чадвал, чинийх болох тэр женс анх харахад чинь л чам руу сэмхэн ирмэдэг л юм даа.


  1. Эхлээд өөртөө тухтай суудлын өндрөө олоорой.

Суудлын өндрийн асуудал бол трэндээс болоод өндөрсөж, намсаж байдаг ч өөрт хамгийн тухтай байх суудлын өндрийг олох нь маш чухал

Богино суудал

Хэрвээ та хэвлий хавиараа таргалалттай бол энэ суудалын өндөр тийм сайн сонголт биш болов уу. Мөн урт цээжтэй бол богино суудалтай өмд улам урт цээжтэй харагдуулах болно.

Хэрвээ та спортлог биетэй бол энэ суудал таны хичээл зүтглийг харуулж чадна. Мөн энэ суудлын давуу тал хавтгай бөгсийг бондгор харагдуулдаг.

Дунд суудал

Аль ч биеийн хэлбэрт хамгийн тохиромжтой суудлын өндөр бол энэ юм. Мөн хамгийн олон төрлийн цамцан дээр зохидог. Хамгийн го анхаарах ёстой зүйл бол арын халаасны байрлал юм шүү.

Өндөр суудал

Энэ суудал нь туранхай, нарын бэлхүүстэй харагдуулдаг. Эсрэгээрээ хэрвээ та хавтгай өгзөгтэй бол улам хавтгай харагдуулдаг сул талтай.


2. Өөрийн биеийн хэлбэрт тохирсон хэлбэрээ олоорой.

Жинсэн өмд бол өмдөн дотроо хамгийн олон сонголттой нь. Тийм учраас өөрт таарах сонголтоос аль болох олон сонголт хийгээрэй.


boyfriend jeans

Энэ өмд нь нийлээд сул, суудлын өндөр нь бага, дунд зэргээр хийгддэг.

Элсэн цаг болон, лийр хэлбэрүүдэд төдийлөн сайн сонголт байж чадахгүй болов уу?

Бүх төрлийн чөлөөт стилийг бүрдүүлж чадна.

Харин эмэгтэйлгээр бол өсгийтэй гутал, дан пиджактай гайхалтай шик дүр төрх бүтээж чадна.











straight jeans

Шулуун загвар бол скини загвараас шал өөр юм. Дээд хэсгээрээ бариувтар ч өвдөгнөөс доош шулуун загвар юм.

Энэ нь шулуун биеийн хэлбэр, лийр, элсэн цаг гээд ихэнд биеийн хэлбэрт зохидог.

















bootcut jeans

Алиман хэлбэрүүд маш сайн найз. Доошоо бага зэрэг өргөссөн хэлбэр нь биеийн харьцааг тэнцвэртэй харагдуулдаг.

Мөн богино хөлтэй бүсгүйчүүдэд дээр суудалтай хувилбарыг туршиж үзхийг санал болгож байна.

















flared jean

Бидний хэлж заншсан трапец өмд бол элсэн цаг, лийр хэлбэрүүдэд хамгийн тохиромжтой. Хэрвээ өндөр суудалтай бол хөлийг урт мөн биеийг туранхай харгдуулдаг.

Хэрвээ доороо үргэлж улт өмсвөл хөл чинь зүгээл л сунаад өгнө.














Skinny jeans

Хамгийн их өмсөгддөг өм. үнэхээр мөн ч гэсэн өөр загвар байдгийг заавал бодолцоорой.

Хэрвээ өгзөг, булчин хэсгээрээ таргалалттай бол заавал өмсөх гэж зүтгээд хэрэггүй л болов уу.

Мэдээж хүн болгоны нэг сонголт байж болох ч цайралтаа зөв сонгоорой.

Буруу цайралттай өмд хамаг бондгор хэсгийг илүү тодруулдаг тул цайралт бол өмдний бас нэг чухал хэсэг юм шүү.

396 views0 comments

Recent Posts

See All
bottom of page